A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХУВЬ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхийн банкны группын Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхий хэлэлцээрийн дагуу Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкин дахь Монгол Улсын эзэлж байгаа 466 хувь оролцоог 680 болгон нэмэгдүүлсүгэй.

2. Монгол Улсын хувь оролцоог нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2018 оны улсын төсөвт тусган батлуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН