- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГДЭЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 19
Улаанбаатар хот
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГДЭЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 6.1.7, 11.2.3, Инновацийн тухай хуулийн 6.1.8, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Шинжлэх ухаан, технологийн сангийн бүтцэд байгаа Шинжлэх ухааны паркийн менежментийн хэлтсийг инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий "Шинжлэх ухааны паркийн захиргаа" шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн хэлбэрээр байгуулсугай.
2. "Шинжлэх ухааны паркийн захиргаа" шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл байгуулагдаж байгаатай холбогдуулан тус нэгдлийн дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг зохих журмын дагуу батлан, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A