A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 35

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4, 8.3.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого, Ахмад настны тухай хуулийг сурталчлан таниулах зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор "Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа" үндэсний чуулганыг 2017 оны 2 дугаар сарын.10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсугай.

2.Үндэсний чуулганыг зохион байгуулахад зориулан 50.0 (тавин) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрсүгэй.

3.Ахмад настны үндэсний чуулганыг зохион байгуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын сайд Н.Номтойбаярт даалгаж, чуулганд төв, орон нутгаас жигд төлөөлөл оролцуулах ажлыг зохион байгуулахыг Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатарт зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР