- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2020 оны 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 12
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "а. Байгаль орчин, аялал жуулчлалын яам" гэсэн заалтад дор дурдсан агуулга бүхий 9 дэх хэсэг нэмсүгэй:
"9. Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газар"
2. Засгийн газрын 2016 оны 91 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т дор дурдсан агуулга бүхий 2.4.9, 2.5.9, 3.3.9 дэх заалт нэмсүгэй:
1/ "2.4.9. уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх."
2/ "2.5.9. үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.9.1. уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг төлөвлөх, гэрээ, хэлэлцээр боловсруулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.9.2. уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар холбогдох олон улсын болон бүс нутгийн байгууллага, түнш орнуудтай хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохицуулах;
2.5.9.3. байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах."
3/ "3.3.9. уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагаа хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг төлөвлөх, гэрээ, хэлэлцээр боловсруулах, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар холбогдох олон улсын болон бүс нутгийн байгууллага, түнш орнуудтай хамтран ажиллах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохицуулах; байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн бодлогын хувилбар, мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бусад яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, байгаль орчны салбарын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байна. Энэ нэгжийн шууд бус хэрэглэгч нь Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, яамд, бусад аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам байна."
3. Мөн хавсралтын 2.7-д заасан "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратегийн загвар"-ын "Үйл ажиллагааны стратегийн зорилт" гэсэн баганад "уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх" гэсэн, мөн "Үйл ажиллагааны гол зорилт" гэсэн баганад "уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг төлөвлөх, гэрээ, хэлэлцээр боловсруулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар холбогдох олон улсын болон бүс нутгийн байгууллага, түнш орнуудтай хамтран ажиллах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохицуулах; байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах." гэсэн нэмэлтийг тус тус оруулсугай.
4. Мөн хавсралтын 3.2-т заасан "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар"-ын "Төрийн захиргааны удирдлагын нэгж" гэсэн хэсгийн дараа "Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны нэгж" гэсэн хэсгийг нэмсүгэй.
5. "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай'' Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "а. Байгаль орчин, аялал жуулчлалын яам" гэсэн заалтын 2 дахь хэсгийн "(... уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны хэлтэс)" гэснийг, Засгийн газрын 2016 оны 91 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.4.2-т "... уур амьсгалын өөрчлөлт болон бусад чиглэлээр гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх..." гэснийг, 2.5.2.4 дэх дэд заалт, 3.2-т "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар"-ын Төрийн захиргааны удирдлагын нэгж доторх "уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны нэгж" гэснийг тус тус хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ
Текст томруулах
A
A
A
