- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Ч.Лодойдамба/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 36
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журмыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг 2017 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
2. Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, ойн арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A