A

A

A

Бүлэг: 1979

 МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 21

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2/"Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн тайлан;

3/"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

5/Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл;

6/Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

7/Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл;

11/"Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

12/"Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

13/Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;

15/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл;

16/Казиногийн тухай хуулийн төсөл;

17/Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18/Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

19/Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

20/Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;

21/Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;

22/Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

23/Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

24/Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл;

25/Нялх,балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл;

26/Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл;

27/Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

28/Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл;

29/Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл;

30/Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;

31/Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл;

32/Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

33/Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл;

34/бусад.

2.Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон энэ тогтоолын 1-д зааснаас бусад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

4.Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Цолмон/-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД