- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хэнтий Хаан уулын нэрийг өөрчлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр
Дугаар 20
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хэнтий Хаан уулын нэрийг өөрчлөх тухай
Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.5 дахь хэсэг, Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.2 дахь заалт, 11.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы хуралдаанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн соёлын өвөөр бүртгэсэнтэй холбогдуулан "Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтын "УУЛ"-ын нэрийн хэсгийн "Хэнтий Хаан уул, Hentii Haan uul, Хэнтий, Өмнөдэлгэр" гэснийг "Бурхан Халдун уул, Burkhan Khaldun uul, Хэнтий, Өмнөдэлгэр" гэж өөрчилсүгэй.
2. Энэ тогтоол баталсантай холбогдуулан Бурхан Халдун уулын нэрийг бүртгэх, газрын зурагт тусгах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
