- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 214-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 65
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "4.818.1 (дөрвөн тэрбум найман зуун арван найман сая нэг зуун мянган) сая төгрөг" гэснийг "3.500.0 (гурван тэрбум таван зуун) сая төгрөг" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ
Текст томруулах
A
A
A
