A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2016 оны 70 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан үр дүнтэй ашиглаж, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрийг дайчлах талаар санаачилга гарган ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

4. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр нэгтгэн тайлагнахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН