A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 59

Улаанбаатар хот

ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ТУХАЙ

Өрийн удирдлагын тухай хуулийн 9.1.20, 9.1.21-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийг хэрэгжүүлэхээр тогтсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банктай хэлэлцэн тохиролцохыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд, төслийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж болон холбогдох сайд нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай" Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 294 дүгээр тогтоол, "Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дүгээр тогтоол, "Төсөл хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай" Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 171 дүгээр тогтоол, "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтын 76 дахь заалт, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 192 дугаар тогтоол, "Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 75 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН