- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралт шинэчлэн батлах, санхүүжилтийн давхардлыг арилгах тухай /Эрүүл мэндийн сайдын 2014-11-05 өдрийн 380 дугаар тушаалаар хүчингүй болгсон./

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 335
Улаанбаатар хот
ТУШААЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, САНХҮҮЖИЛТИЙН ДАВХАРДЛЫГ АРИЛГАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний тогтолцооны шинэчлэлийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуулийн 21.4, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.Эрүүл мэндийн сайдын 2009 оны 180 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, түүний өртгийн жин"-г энэхүү тушаалын хавсралтын дагуу шинэчлэн баталсугай.
2.Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих оношийн хамааралтай бүлэгт орсон тул санхүүжилтийн давхардлыг арилгах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2006 оны 393 дугаар хавсралтын 2 дугаар хавсралтын 2 дахь заалтаас В02, В35-В37, В86 гэсэн олон улсын оношийн ангиллын өвчнүүдийг хассанд тооцсугай.
3.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж, холбогдох программ хангамжинд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Содномпилд үүрэг болгосугай.
4.Тушаалд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 180 тоот тушаалын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болгосугай.
5.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
