- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 74
Улаанбаатар хот
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Мөнгөн урамшил олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам батлах тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 257
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2, Дотоодын цэргийн тухай хуулийн 36.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид мөнгөн урамшил олгоход шаардагдах нэмэлт эх үүсвэрийг энэ оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгасугай.
3.Энэ журам гарсантай холбогдуулан "Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 74 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A