- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ /Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаан/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 87
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Оросын Холбооны Улсад зохиогддог Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Чулуунбаатарын Бадралд 24.0 (хорин дөрвөн) сая, гуравдугаар байр эзэлсэн ОХУ-ын Санкт-Петербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Түвшинжаргалын Энхбатад 19.0 (арван есөн) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.
2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 43.0 (дөчин гурван) сая төгрөгийг Соёл, урлагийг дэмжих сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A