A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 61

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.14, 9.1.15, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.22-т тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам"-ыг 1 дүгээр, "Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.ДАШДОРЖ