A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 83

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг"-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг хавсралт ёсоор баталсугай.

2. Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ