A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 82

Улаанбаатар хот

ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 218.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм"-ийг 1 дүгээр, "Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Эрүүл мэндийг дэмжих санд олгох хөрөнгийг улсын төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд, сангийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Эрүүл мэндийн сайд А.ЦОГЦЭЦЭГ