A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 97

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1-д тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-ын 4.1.7 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"4.1.7. Усны болон цаг уурын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр;"

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ