A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 121

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 12.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт"-ын "I. Цагдаагийн төсөвт хамгаалалтад байх обьект" гэсэн хэсгийн 14 дэх заалтын "Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байр" гэснийг "Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон тус газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр" гэж өөрчилсүгэй.

2. Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын байрыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах болсонтой холбогдуулан нэмж шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ