- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2017 оны 301-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 124
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2017 301-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 88 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 1 дэх заалтын "Дарга – Монгол Улсын Шадар сайд" гэснийг "Дарга – Гадаад харилцааны сайд" гэж, 2 дахь заалтын "Дарга – Монгол Улсын Шадар сайд" гэснийг "Дарга – Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга" гэж, 35 дахь заалтын "Дарга – Монгол Улсын Шадар сайд" гэснийг "Дарга – Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга" тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Гадаад харилцааны сайд Ц.МӨНХ-ОРГИЛ
Текст томруулах
A
A
A
