A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 95

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ын 3.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3.2. Энгийн гадаад паспорт нь 5, 10 жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байх бөгөөд паспортын хугацааг дахин сунгахгүй."

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ