A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 133

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхлэх "Ховд дулааны станц" төрийн өмчит хувьцаат компани байгуулахаар тогтсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн өмчит компанийг зохих журмын дагуу үүсгэн байгуулж, бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулж батлуулахыг Эрчим хүчний сайд П.Ганхүү, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц. Ням-Осор)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Эрчим хүчний сайд П.ГАНХҮҮ