A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БҮСЧЛЭЛИЙН КОДЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Ерөнхий сайдын 2018 оны 69 дүгээр захирамжаар хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 80

Улаанбаатар хот

БҮСЧЛЭЛИЙН КОДЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Ерөнхий сайдын 2018 оны 69 дүгээр захирамжаар хүчингүй болсонд тооцсон)

1. Шуудангийн тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн "Монгол Улсын бүсчлэлийн код"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Бүсчлэлийн код олгож, мэдээллийн сан байгуулан ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо (С.Адъяасүрэн)-нд даалгасугай.

3. Бүсчлэлийн код нэвтрүүлэх, хэрэглэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад үүрэг болгосугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Бүсчлэлийн нэгдсэн код батлах тухай" Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 60 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ