- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- “Ус сувгийн удирдах газар”ОНӨААТҮГ-ын харьяа Урьдчилан цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэрлэх үйлчилгээний тариф батлах тухай /ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 32 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 32 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2017 оны 05 сарын 19-ний өдөр Дугаар 73 Улаанбаатар хот
"Ус сувгийн удирдах газар"ОНӨААТҮГ-ын харьяа
Урьдчилан цэвэрлэх байгууламжийн бохир ус
цэвэрлэх үйлчилгээний тариф батлах тухай
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ-ын харьяа Урьдчилан цэвэрлэх байгууламжийн 1 шоо метр бохир ус цэвэрлэх үйлчилгээний тарифыг 2100 төгрөгөөр түр мөрдсүгэй.
2.Бохир ус цэвэрлэх үйлчилгээний тарифыг 2017 оны 06-р сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ /дарга Ц.Төрхүү/-т зөвшөөрсүгэй.
3.Хангагч, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, ус хангамж ариутгах татуургын үйлдвэрлэл үйлчилгээний зардалд хяналт тавьж ажиллахыг "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ/ дарга Ц.Төрхүү/-т үүрэг болгосугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Э.ПҮРЭВЖАВ
Текст томруулах
A
A
A
