- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах/
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 54/А/136/А/215
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
"Химийн хорт болон аюултай бодисын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газар /Д.Ганцэцэг/, Онцгой байдлын ерөнхий газар /Т.Бадрал/ нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A