A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар А/143

Улаанбаатар хот

АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журам"-ыг нэгдүгээр, "Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисын улсын бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар, "Бүртгэлийн өргөдлийн маягт"-ыг гуравдугаар, "Бодисын хэрэглэх арга, аюулгүй ажиллагааны зааврын маягт"-ыг дөрөвдүгээр, "Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын тайлан мэдээний маягт"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагааны тайлан мэдээг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж байхыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт, ирүүлсэн мэдээг нэгтгэж жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газарт хүргүүлж байхыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /Д.Нямхүү/-д даалгасугай.

3. Тухайн жилд Монгол Улсад ашиглаж болох ахуйн хортон, шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүртгэгдсэн бодисын жагсаалтыг хамтарсан тушаалд тусгаж байхыг Нийгмийн эрүүл мэндийн газар /Д.Ганцэцэг/-т даалгасугай.

4. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/-д үүрэг болгосугай.

5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 03 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ЦОГЦЭЦЭГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 3719 дүгээрт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛЫН

2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/74

Улаанбаатар хот

АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журам"-ыг нэгдүгээр, "Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисын улсын бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар, "Бодис бүртгүүлэх өргөдлийн маягт"-ыг гуравдугаар, "Бодисын хэрэглэх apгa, аюулгүй ажиллагааны зааврын маягт"-ыг дөрөвдүгээр, "Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын тайлан мэдээний маягт"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулах, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Ш.Энхтуяа)-д даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (С.Төгсдэлгэр)-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/143 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЧИНЗОРИГ