A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 162

(Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Боловсролын тухай хуулийн 40.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хоолны зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "...төгрөгөөр" гэсний дараа ", ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 (хоёр мянга дөрвөн зуун) төгрөгөөр" гэж нэмсүгэй.

2. Энэ тогтоолыг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ