A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2016 оны 177 дугаар тогтоолоор баталсан "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын үйлдвэрийн газрын дүрмийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулга бүхий 3.3 дахь заалт нэмсүгэй:

"3.3. Үйлдвэрийн газрын дэргэд гааль, татвар, санхүүгийн албаны үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Удирдах зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

2. Мөн дүрмийн 5.2 дахь заалтын "захирлаар" гэсний дараа "санхүү," гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН