A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 152

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.9-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2008 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Улсын онцгой комиссын ажиллах журам"-д дор дурдсан агуулга бүхий 1.10, 1.11, 2.2.8, 4.5 дахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/ "1.10. Комиссын нарийн бичгийн даргаар онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, хурандаа буюу түүнээс дээш цолтой алба хаагчийг томилно."

2/ "1.11. Комиссын ажлын алба нь орон тооны 5 гишүүнтэй байх бөгөөд энэ нь Онцгой байдлын ерөнхий газрын орон тооны хязгаарт багтана."

3/ "2.2.8. гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий шуурхай бүлгийг томилон ажиллуулах." 4/ "4.5. Аймаг, нийслэлийн онцгой комисс нь гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход шаардагдах нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудал тавихдаа тухайн онд батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн анхан шатны материалыг Улсын онцгой комисст хүргүүлнэ."

2. Мөн журмын 1.4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулж, журмын 1.1 дэх заалтын "...алан хядах ажиллагаа" гэснийг хассугай:

"1.4. Комиссыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ. Комиссын даргын түр эзгүйд түүний үүргийг комиссын орлогч дарга орлоно."

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ