- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРТ АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БОЛОН ТЭДЭНД ОЛГОГДОХ БОЛОЛЦООНЫ ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН АЙГУУЛЛАГЫН 135 Д
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРТ АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БОЛОН ТЭДЭНД ОЛГОГДОХ БОЛОЛЦООНЫ ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН АЙГУУЛЛАГЫН 135 ДУГААР КОНВЕНЦ
1973 оны 6 дугаар сарын 23-ны өдөр баталж, 1973 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болсон
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь, |
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1971 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан тавин зургаадугаар чуулганаараа,
ажилчдын мэргэжлийнхээ салбарт эвлэлдэн нэгдэхэд алагчилах аливаа үйлдлээс хамгаалсан Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 1949 оны конвенцийн заалтыг харгалзан, тэдгээрт ажилчдын төлөөлөгчдөд хамаарах нэмэлт оруулах шаардлагатайг анхаарч, |
Чуулганы хэлэлцэх хэргийн 5 дахь асуудал болох үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийг хамгаалах, ажил хөдөлмөрөө явуулахад нь бололцоо олгох тухай тодорхой саналыг конвенцийн хэлбэрээр гаргахаар шийдвэрлэж, |
нэг мянга есөн зуун далан нэгэн оны зургаадугаар сарын хорин гуравны энэ өдөр дараахь конвенцийг Ажилчдын төлөөлөгчдийн тухай 1971 оны конвенц гэж нэрлэхээр тогтон батлав: |
1 дүгээр зүйл |
Үйлдвэрийн газар дахь ажилчдын төлөөлөгчдийн үйл ажиллагаа дагаж мөрдөж буй хууль тогтоомж, хамтын гэрээ эсхүл хамтран тохиролцоонд хүрсэн бусад нөхцөлд хамтын хэлцэлд нийцсэн бол тэдгээрийг ажилчдын төлөөлөгчид, эсхүл ажилчдыг төлөөлж үйл ажиллагаа явуулсан, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсон шалтгаанаар ажлаас халах мэтээр хохироох үйлдлээс үр нөлөөтэй хамгаална. |
2 дугаар зүйл |
1. Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчид ажил үүргээ шуурхай, үр ашигтай гүйцэтгэх бололцоогоор хангагдана. |
2. Үүнтэй холбогдон тухайн орны хөдөлмөрийн харилцааны тогтолцооны онцлог, тухайн үйлдвэрийн газрын хэрэгцээ, хэмжээ, чадавхийг харгалзан үзнэ. |
3. Ийм бололцоо олгох нь тухайн үйлдвэрийн газрын үр ашигтай үйл ажиллагаанд саад болох ёсгүй. |
3 дугаар зүйл |
Энэхүү Конвенц дахь "ажилчдын төлөөлөгчид" гэсэн нэр томъёо нь үндэсний хууль тогтоомж буюу дадал болон хүлээн зөвшөөрөгдсөн дараахь хүмүүст хамаарна: |
(а) үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, тухайлбал үйлдвэрчний эвлэл буюу түүний гишүүдээс сонгогдсон буюу томилогдсон төлөөлөгчид, эсхүл |
(b) сонгогдсон төлөөлөгчид, тухайлбал, үндэсний хууль тогтоомж, хамтын гэрээний заалтын дагуу ажилчдаас чөлөөтэй сонгогдсон, тухайн улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллагад тусгайлан олгогдсон чиг үүрэгт хамаарахгүйгээр үйл ажиллагаа явуулах төлөөлөгчид байна. |
4 дүгээр зүйл |
Үндэсний хууль тогтоомж, хамтын гэрээ, арбитр болон шүүхийн шийдвэрт энэхүү Конвенцид заасан бололцоогоор хангагдах, хамгаалуулах ажилчдын төлөөлөгчдийн ангиллыг тогтоож болно. |
5 дугаар зүйл |
Тухайн үйлдвэрийн газарт үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид болон хамт олны дундаас сонгогдсон төлөөлөгчдийн аль аль нь байгаа тохиолдолд сонгогдсон төлөөлөгчдийг холбогдох үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгчдийн байр суурийг сулруулах зорилгоор ашиглахгүй байх, түүнчлэн холбогдох бүхий л асуудлаар сонгогдсон төлөөлөгчид болон үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгчдийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжинэ. |
6 дугаар зүйл |
Энэхүү Конвенцийг үндэсний хууль тогтоомж, хамтын гэрээ буюу үндэсний дадал болсон зүйлд нийцсэн бусад арга замаар хэрэгжүүлж болно. |
7 дугаар зүйл |
Энэхүү Конвенцийг соёрхон батласан тухай албан ёсны батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд бүртгүүлэхээр хүргүүлнэ. |
8 дугаар зүйл |
1. Энэхүү Конвенц нь соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Ерөнхий захиралд бүртгүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсуудын хооронд үйлчилнэ. |
2. Энэхүү конвенц нь Ерөнхий захирал гишүүн хоёр улсын соёрхон батласан тухай батламж жуух бичгийг бүртгэснээс хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно. |
3. Түүнээс хойш энэхүү Конвенц аливаа гишүүн улсын хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичгийг бүртгүүлсэн өдрөөс хойш арван хоёр сарын дараа тус тус хүчин төгөлдөр болно. |
9 дүгээр зүйл |
1. Энэхүү Конвенцийг соёрхон батласан аливаа гишүүн улс түүнийг анх хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван жилийн дараа конвенцийг цуцлах тухай мэдэгдлээ Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд бүртгүүлснээр Конвенцийг цуцалж болно. Цуцлалт тухайн хүсэлтийг бүртгэснээс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. |
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан аливаа гишүүн улс өмнөх хэсэгт дурдсан арван жилийн хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор энэ зүйлд заасан Конвенцийг цуцлах эрхийг хэрэгжүүлээгүй тохиолдолд дараагийн арван жилийн хугацаанд уг конвенцийг дагаж мөрдөх бөгөөд цаашид энэ зүйлд тодорхойлсон журмын дагуу арван жил дуусах бүр тус Конвенцийг цуцлах эрхтэй байна. |
10 дугаар зүйл |
1. Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсаас хүлээн авсан соёрхон батласан тухай батламж жуух бичиг, мэдэгдэл болон цуцлалтын бүртгэлийн тухай гишүүн улс бүрт мэдэгдэнэ. |
2. Ерөнхий захирал соёрхон батласан тухай хоёр дахь батламж жуух бичгийг хүлээн авч бүртгэсэн талаар байгууллагын гишүүн улсад мэдэгдэхдээ энэхүү Конвенц хүчин төгөлдөр болох он, сар, өдрийг сануулна. |
11 дүгээр зүйл |
Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал өмнөх зүйлүүдэд заасан журмаар бүртгэсэн соёрхон батласан тухай батламж жуух бичиг, мэдэгдэл болон цуцлалтын тухай бүх мэдээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлд заасан ёсоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бүртгүүлэхээр хүргүүлнэ. |
12 дугаар зүйл |
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл шаардлагатай хэмээн үзвэл энэхүү Конвенцийн хэрэгжилтийн талаар Ерөнхий бага хуралд илтгэн, улмаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Бага хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ. |
13 дугаар зүйл |
1. Энэхүү Конвенцийг бүхэлд нь буюу зарим хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан шинэ конвенцийг Бага хурлаар баталж, тэрхүү конвенцид өөрөөр заагаагүй бол: |
(а) Нэмэлт өөрчлөлт оруулсан шинэ конвенц хүчин төгөлдөр болох тохиолдолд аливаа гишүүн улсын хувьд түүнийг соёрхон баталмагц энэхүү конвенц нь дээрх 9 дүгээр зүйлийн заалтыг үл харгалзан нэн даруй /ipso jure/ хүчингүй болно. |
(b) Өөрчлөлт оруулсан шинэ конвенц хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн энэхүү Конвенцийг гишүүн улсууд соёрхон батлахгүй. |
2. Энэхүү Конвенц нь түүнийг соёрхон батласан бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан шинэ Конвенцийг соёрхон батлаагүй гишүүн улсын хувьд ямар ч тохиолдолд хэлбэр, агуулгын хувьд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. |
14 дүгээр зүйл |
Энэхүү Конвенцийн англи, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна. |
Текст томруулах
A
A
A
ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРТ АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БОЛОН ТЭДЭНД ОЛГОГДОХ БОЛОЛЦООНЫ ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН АЙГУУЛЛАГЫН 135 ДУГААР КОНВЕНЦ
1973 оны 6 дугаар сарын 23-ны өдөр баталж, 1973 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болсон
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь, |
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1971 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан тавин зургаадугаар чуулганаараа, |
ажилчдын мэргэжлийнхээ салбарт эвлэлдэн нэгдэхэд алагчилах аливаа үйлдлээс хамгаалсан Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 1949 оны конвенцийн заалтыг харгалзан, тэдгээрт ажилчдын төлөөлөгчдөд хамаарах нэмэлт оруулах шаардлагатайг анхаарч, |
Чуулганы хэлэлцэх хэргийн 5 дахь асуудал болох үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийг хамгаалах, ажил хөдөлмөрөө явуулахад нь бололцоо олгох тухай тодорхой саналыг конвенцийн хэлбэрээр гаргахаар шийдвэрлэж, |
нэг мянга есөн зуун далан нэгэн оны зургаадугаар сарын хорин гуравны энэ өдөр дараахь конвенцийг Ажилчдын төлөөлөгчдийн тухай 1971 оны конвенц гэж нэрлэхээр тогтон батлав: |
1 дүгээр зүйл |
Үйлдвэрийн газар дахь ажилчдын төлөөлөгчдийн үйл ажиллагаа дагаж мөрдөж буй хууль тогтоомж, хамтын гэрээ эсхүл хамтран тохиролцоонд хүрсэн бусад нөхцөлд хамтын хэлцэлд нийцсэн бол тэдгээрийг ажилчдын төлөөлөгчид, эсхүл ажилчдыг төлөөлж үйл ажиллагаа явуулсан, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсон шалтгаанаар ажлаас халах мэтээр хохироох үйлдлээс үр нөлөөтэй хамгаална. |
2 дугаар зүйл |
1. Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчид ажил үүргээ шуурхай, үр ашигтай гүйцэтгэх бололцоогоор хангагдана. |
2. Үүнтэй холбогдон тухайн орны хөдөлмөрийн харилцааны тогтолцооны онцлог, тухайн үйлдвэрийн газрын хэрэгцээ, хэмжээ, чадавхийг харгалзан үзнэ. |
3. Ийм бололцоо олгох нь тухайн үйлдвэрийн газрын үр ашигтай үйл ажиллагаанд саад болох ёсгүй. |
3 дугаар зүйл |
Энэхүү Конвенц дахь “ажилчдын төлөөлөгчид” гэсэн нэр томъёо нь үндэсний хууль тогтоомж буюу дадал болон хүлээн зөвшөөрөгдсөн дараахь хүмүүст хамаарна: |