- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН ӨДӨР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 203
Улаанбаатар хот
АЖЛЫН ӨДӨР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 10-ны Даваа гарагийн ажлын өдрийг 7 дугаар сарын 16-ны Ням гарагийн амралтын өдөрт шилжүүлсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
