A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 166

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2414-2416дахь заалт нэмсүгэй:

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгасугай.

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

2414

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замыг 4 эгнээтэй, цемент бетон хучилттай 1 дүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төсөл /ЗГ-ын 2018 оны 65-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замыг өргөтгөж шинэчлэх

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх

Хатуу хучилттай авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

2415

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км цемент бетон хучилттай их даацын авто зам

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хүнд даацын хатуу хучилттай авто зам барих

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх

Хатуу хучилттай авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

2416

Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км цемент бетон хучилттай их даацын авто зам

Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам барих

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх

Хатуу хучилттай авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ