A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 199

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Агаарын тухай хуулийн 6.1.5, 6.1.6, 6.1.7, 13.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД П.ГАНХҮҮ