A

A

A

Бүлэг: 1979

"Төв Чандмань ДЭХГ" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

2017 оны 06 сарын 30-ны өдөр

Дугаар 84

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Төв аймгийн Зуунмод сум "Төв Чандмань ДЭХГ" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Төв Чандмань ДЭХГ" ОНӨААТҮГ-ын дарга /Ц.Жамбалсүрэн/-д даалгасугай.

3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, гүйцэтгэлийн гэрээний дагуу ажиллахыг "Төв Чандмань ДЭХГ" ОНӨААТҮГ-т /Ц.Жамбалсүрэн/ үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2016 оны 05 дугаар тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б.ЖИГЖИД

Ч.БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р.НЯМЖАВ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

ТӨВ АЙМГИЙН "ТӨВ ЧАНДМАНЬ-ДЭХГ" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Төв аймгийн "Төв чандмань-ДЭХГ" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээ ус түгээх байрны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Төв чандмань-ДЭХГ" ОНӨААТҮГ /Ц.Батсүх/-т үүрэг болгосугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Төв чандмань-ДЭХГ" ОНӨААТҮГ-ын /Ц.Батсүх/-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах хорооны 2017 оны 84 дүгээр тогтоол, 2020 оны 73 дугаар тогтоол, 2021 оны 58 дугаар тогтоолуудын  нэгдүгээр хавсралтыг энэхүү тогтоолын 2 дахь заалтад заасан хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР