- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай /ХСУХАТАҮЗЗ-ийн 2019 оны 53 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2019 оны 53 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2017 оны 06 сарын 30-ны өдөр Дугаар 86 Улаанбаатар хот
"Шим-Ус" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны
үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Ховд аймгийн "Шим-Ус" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, /1-р хавсралтыг ХСУХАТАҮЗЗ-ийн 2019 оны 32 дугаар тогтоолоор хүчингүй болсон /усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Шим-Ус" ОНӨААТҮГ-ын дарга /Д.Нямлхагва/-д даалгасугай.
3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, гүйцэтгэлийн гэрээний дагуу ажиллахыг "Шим-Ус" ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2015 оны 37 дугаар тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Э.ПҮРЭВЖАВ
Текст томруулах
A
A
A
