A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 206

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2019 оны 447 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "з"-г дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"з/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам:

1.Дээд боловсролын бодлогын газар;

2.Ерөнхий боловсролын бодлогын газар;

3.Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар;

4.Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар (инновацийн хэлтэстэй);

5.Соёл, урлагийн бодлогын газар;

6.Биеийн тамир, спортын бодлогын газар;

7.Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэстэй);

8.Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газар (гадаад харилцааны хэлтэстэй);

9.Санхүү, хөрөнгө оруулалтын газар (үйлдвэрлэлийн хэлтэстэй);

10.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар."

2.Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 8 дахь заалтын "106" гэснийг "111" гэж өөрчилсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН

ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ж.МӨНХБАТ