- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нягтлан бодох бүртгэлийн валютыг тогтоох, өөрчлөх, санхүүгийн тайланг хөрвүүлэх/
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 249
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт, Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хорооны 2017 оны 06 дугаар сарын 02 тоот тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Нягтлан бодох бүртгэлийн валютыг тогтоох, өөрчлөх, санхүүгийн тайланг хөрвүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Дээрх журмыг аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
Гурав. Энэ тушаалын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж, ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.Түвдэндорж/-т үүрэг болгосугай.
САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН
САНГИЙН САЙДЫНТУШААЛ
2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/150
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Журам батлах тухай" Сангийн сайдын 2017 оны 249 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т үүрэг болгосугай.
САЙД З.МЭНДСАЙХАН
/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх