- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журам/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 193
Улаанбаатар хот
"ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ"
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 25.9-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журам"-ыг 1 дүгээр, тайлан хариуцан боловсруулах байгууллагын хуваарийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан тайланг бэлтгэх талаар төрийн захиргааны төв болон холбогдох төрийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж, тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлж байхыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд үүрэг болгосугай.
3. Холбогдох тайланг боловсруулж хэлэлцүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр төсвийн багцдаа тусган санхүүжүүлж байхыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 362 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Гадаад харилцааны сайд Ц.МӨНХ-ОРГИЛ
Текст томруулах
A
A
A