A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 224

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Малын гоц халдварт шүлхий өвчин зарим аймаг, сумдад гарч, хорио цээр тогтоон, мал, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай болсныг харгалзан "Хурдан морины бүсийн уралдааны 2017 оны хуваарийг тогтоох тухай" Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.СЭРГЭЛЭН