A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН САН БОЛОН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС ОЛГОХ ОРЛОГЫН ШИЛЖҮҮЛГИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 230

Улаанбаатар хот

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН САН БОЛОН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС ОЛГОХ ОРЛОГЫН ШИЛЖҮҮЛГИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 59.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан аргачлалыг баримтлан Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг тооцож, аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Орон нутгийн төсвийн аргачлал батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болон мөн тогтоолын 3, 4 дүгээр заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 457

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 59.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлгийг тооцох аргачлал"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 2024 оны төсвийн жилээс эхлэн энэ тогтоолын 1-д заасан аргачлалын дагуу тооцон хуваарилж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал батлах тухай" Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН