A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 55

Төрийн ордон,Улаанбаатар хот

Засгийн газрыг огцруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулсугай.

2.Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулсантай холбогдуулан түүний тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсугай.

3.Шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд /Ж.Эрдэнэбат/-д, шинээр Засгийн газрын гишүүн-сайд томилогдтол үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД