- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 140
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 15.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Суурь бүтэц ашиглуулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг "Монголын төмөр зам" ТӨХК /Х.Хэрлэн/.Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг /Д.Жигжиднямаа/, "Болдтөмөр Ерөө гол" ХХК /П.Чулуунхүү/-д, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Артур/-т тус тус даалгасугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 138 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
