A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 161

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "д"-д дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:

"6.Стратеги, бодлого төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй)."

2.Мөн тогтоолын 1 дүгээр зүйлийн "д"-гийн 3 дахь заалтын "(санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй)" гэснийг хассугай.

3.Засгийн газрын 2016 оны 91 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т дор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/ 2.4.6 дахь заалт:

"2.4.6.сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаа болон салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулах, зохион байгуулах, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, эрх зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах."

2/ 2.5.6 дахь заалт:

"2.5.6.үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.5.6.1.сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын шинэчлэлийн бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах;

2.5.6.2.салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

2.5.6.3.эрх зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохицуулан зохион байгуулах;

2.5.6.4.хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах;

2.5.6.5.салбарын хэмжээний шинжлэх ухаан, технологи (инноваци)-ийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих;

2.5.6.6.сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;

2.5.6.7.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал, салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх, яамны санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах."

3/ 3.3.6 дахь заалт:

"3.3.6.стратеги, бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаа болон салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулах, зохион байгуулах, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, эрх зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын шинэчлэлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах; салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх, эрх зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохицуулан зохион байгуулах; хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах; салбарын хэмжээний шинжлэх ухаан, технологи (инноваци)-ийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих; сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах; төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал, салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх, яамны санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам болон боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна."

4.Мөн хавсралтын 1.1 дэх хэсгийн "төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах," 2.2.1 дэх заалтын "хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн бодлогыг тодорхойлох," гэсний дараа "хууль сахиулах стратеги, бодлого төлөвлөлтийг оновчтой тодорхойлох," гэж тус тус, 2.7 дахь хэсгийн "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн загвар"-ын "Үйл ажиллагааны стратегийн зорилт" гэсэн баганад "сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаа болон салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулах, зохион байгуулах, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, эрх зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах" гэж, "Үйл ажиллагааны гол зорилт" гэсэн баганад "сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын шинэчлэлийн бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах; салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх; эрх зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохицуулан зохион байгуулах; хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах; салбарын хэмжээний шинжлэх ухаан, технологи (инноваци)-ийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих; сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах; төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал, салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх, яамны санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах; гэж, 3.2 дахь хэсгийн "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар"-ын "Хууль зүйн бодлогын нэгж (захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн нэгжтэй) гэсний дараа "Стратеги, бодлого төлөвлөлтийн нэгж (санхүү, хөрөнгө оруулалтын нэгжтэй)" гэж тус тус нэмсүгэй.

5.Мөн хавсралтын 2.5.3.4, 2.5.3.5, 2.5.4.3 дахь заалт, 2.4.3 дахь заалтын "төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх" гэснийг, 2.5.3.3 дахь заалтын "хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны талаарх бодлогын хэрэгжилт болон" гэснийг, 2.7 дахь хэсгийн "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн загвар"-ын "Үйл ажиллагааны стратегийн зорилт" гэсэн баганы 3 дахь зорилтоос "төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах" гэснийг, мөн хэсгийн "Үйл ажиллагааны гол зорилт" гэсэн баганы 3 дахь гол зорилтоос "хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны талаарх бодлогын хэрэгжилт болон" гэснийг, мөн гол зорилтоос "-төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаа, өмчийн хяналт, бүртгэл, яамны санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах;" гэснийг, мөн гол зорилтоос "-аймаг, нийслэлийн Засаг дарга, харьяа агентлаг, байгууллагын дарга нар төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, үр дүнг нь тооцох ажлыг зохион байгуулах, зохицуулах." гэснийг, мөн баганы 4 дэх гол зорилтоос "-салбарын хэмжээний шинжлэх ухаан, технологийн (инноваци) төслийн хэрэгжилтийг хангах бодлогыг хэрэгжүүлэх;" гэснийг, 3.3.3 дахь заалтын үндсэн үүргээс "төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах" гэснийг, мөн заалтын чиг үүргээс "хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны талаарх бодлогын хэрэгжилт болон", гэснийг, мөн гол зорилтоос "төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаа, өмчийн хяналт, бүртгэл, яамны санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах; аймаг, нийслэлийн Засаг дарга, харьяа агентлаг, байгууллагын дарга нар төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, үр дүнг нь тооцох ажлыг зохион байгуулах, зохицуулах" гэснийг, мөн заалтын "Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана." гэснийг, мөн заалтын сүүлчийн өгүүлбэрээс "Сангийн яам" гэснийг, 3.3.4 дэх заалтын чиг үүргээс "салбарын хэмжээний шинжлэх ухаан, технологийн (инноваци) төслийн хэрэгжилтийг хангах бодлогыг хэрэгжүүлэх;" гэснийг, 3.2 дахь хэсгийн "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар"-ын "Төрийн захиргааны удирдлагын нэгж (санхүү, хөрөнгө оруулалтын нэгжтэй)" гэсний "(санхүү, хөрөнгө оруулалтын нэгжтэй)" гэснийг тус тус хассугай.

6.Яамны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг батлагдсан орон тооныхоо хязгаарт багтаан хийхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ