- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 259
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл ахуйн тухай хуулийн 19.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлж эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн "Тандалт, судалгаа хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ А.ЦОГЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
