- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 267
Улаанбаатар хот
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 161 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A