A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /БНбД 81-23-16, 81-30-17, 81-38-17, 81-39-17, 81-61-17/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр

Дугаар 114-А

Улаанбаатар хот

Нормативын баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Гадна дулаан хангамжийн төсвийн суурь норм. БНбД 81-23-16. Нэмэлт"-ийг нэгдүгээр, "Цахилгаан дамжуулах шугамын ажлын суурь норм. БНбД 81-30-17. Нэмэлт"-ийг хоёрдугаар, "Үйлдвэрийн барилгын цахилгаан угсралтын төсвийн суурь норм. БНбД 81-38-17. Нэмэлт"-ийг гуравдугаар, "Барилгын автомат төхөөрөмжийн ажлын суурь норм. БНбД 81-39-17. Нэмэлт"-ийг дөрөвдүгээр, "Барилга засварын ажлын төсвийн суурь норм. БНбД 81-61-17. Нэмэлт"-ийг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Дээрх нормуудыг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл, үйлдвэрлэл, угсралт, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, компанийн удирдлагуудад үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг яамны Төрийн захиргааны удирдлагын газар /М.Баярмагнай/, Бодлого, төлөвлөлтийн газар /Д.Чимэддорж/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /М.Түмэнжаргал/-д тус тус даалгасугай.

САЙД П.ГАНХҮҮ