- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 262
Улаанбаатар хот
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.7, 11.2.1, Иргэний хуулийн 30.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор "Хөрөнгө оруулалтын судалгааны төв"-ийг Гадаад харилцааны яамны дэргэд байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2."Хөрөнгө оруулалтын судалгааны төв"-ийг эрх бүхий байгууллагад бүртгүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргилд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МӨНХ-ОРГИЛ
Текст томруулах
A
A
A
