- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 275
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Төрийн албаны тухай хуулийн 28.2.4, 28.9, Эрүүл мэндийн тухай хуулийн 30.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 150 дугаар тогтоолоор баталсан "Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам"-д дор дурдсан агуулгатай 1.6 дахь заалт нэмсүгэй:
"1.6. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг, диспансер, "Энэрэл" эмнэлгийн сүрьеэгийн тасаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиник болон сүрьеэгийн лавлагаа лабораторид ажиллаж байгаа эмч, сувилагч, лаборант, асрагчид үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг тухайн албан тушаалыг хашиж байх хугацаанд сар бүр олгоно."
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан нэмэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгож, шаардагдах хөрөнгийг 2017 онд батлагдсан төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэгт, цаашид жил бүр улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байхыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
