A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 60

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Нямдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД