- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Бодлогын судалгааны төв/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 273
Улаанбаатар хот
ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 22.6, Төсвийн тухай хуулийн 10.1.10, 12.1.18, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын чиглэлийн хууль тогтоомжийг боловсруулах, түүнд шинжилгээ, судалгаа хийх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиг үүрэг бүхий "Бодлогын судалгааны төв"-ийг Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулсугай.
2.Бодлогын судалгааны төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд даалгасугай.
3.Бодлогын судалгааны төвийн орон тоо, урсгал зардалд шаардагдах хөрөнгийг гадаад улс, олон улсын байгууллагын тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
САНГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A
