A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам шинэчлэн батлах тухай /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 205

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад обьект байрлуулах, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, нэвтрэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэн, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Артур/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.